Хиймэл оюун ухаан дээр суурилсан хүнийг дахин таних технологи нь олон улсын үндсэн гурван том өгөгдлийн сангын бүртгэлийг тэргүүллээ
Dahua Technology компанийн deep learning algorithm дээр суурилсан хүнийг дахин таних технологи нь олон улсын гурван том эрх мэдэл бүхий Market1501, DukeMTMC, CUHK03 гэх өгөгдлийн сангын түүхэн дэх амжилтыг дахин тогтоолоо.
Dahua AI Technology нь эдгээр өгөгдлийн багц дээр 2018, 2019 оноос хойш гурав дахь удаагаа ахиц дэвшил гаргаж байгаа төдийгүй, шинэ өндөр нарийвчлалтайгаар хүнийг дахин таних талбарт тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа билээ.
Өгөгдлийн сан дээрх үр дүнг Rank1 нарийвчлал ба дундаж нарийвчлал гэсэн хоёр үндсэн үзүүлэлт дээр харьцуулсан болно
Хүнийг дахин таних буюу Re-identification технологи
Хүмүүсийг дахин таних нь нэг хүний зургийг олон камерын харагдацад нийлүүлэх зорилготой ч олон хүний бөөгнөрөл, гэрэлтүүлэг, боловсруулагдаагүй хүний биеийн хөдөлгөөн зэрэг бэрхшээлүүдтэй тулгардаг.
Хүн таних болон хайх, хүнийг дахин таних зэрэг технологи нь олон нийтийн аюулгүй байдал цаашлаад гэмт хэрэгтэн эрэн сурвалжлах ажиллагаанд гол нөлөө үзүүлсээр байна.
Дахуа Технологи нь хүнийг дахин таних судалгаа, урт хугацааны туршлага хуримтлуулсны үндсэн дээр домэйны ялгаа, хүний байрлал өөрчлөгдөх, үүссэн гажилтыг арилгах зэрэг сургалт, туршилтыг шинээр боловсруулсан байна. Техникийн гол стратегиудыг боловсронгуй болгосноор гол асуудлууд болох бөөгнөрөл, буруу байршил, олон хувилбаруудаас хэсэгчилсэн байдлаар хүн татан авах асуудал шийдэгдсэн бөгөөд үр нөлөө нь гайхалтай байв.
Одоогийн байдлаар энэхүү технологийг Dahua видео төвтэй камерууд, NVR бичих төхөөрөмж, видео мета өгөгдлийн ухаалаг серверүүд болон бусад бүтээгдэхүүнүүдэд амжилттай нэвтрүүлсэн байна.
Бүтээгдэхүүний хүчин чадлыг шинэчлэх замаар олон нийтийн аюулгүй байдал, тээвэр, санхүү, бизнес болон бусад салбарт тус ухаалаг технологийг нэвтрүүлсэн нь маш сайн ажиллагаатай байсан төдийгүй хэрэглэгчдийн шинэ хүрээллийг бий болгож чадсан байна.
Ханжоу хотын “Аюулгүй хот” төсөлд Дахуа компаний хиймэл оюун ухаант, хүнийг дахин таних технологи нь цагдаа нарт төөрсөн өндөр настан, алга болсон хүүхдүүдийг хурдан олоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
Ирээдүйд Dahua Technology компани нь технологийн шинэчлэлд хүчин чармайлт гарган, хэрэглээний хувилбаруудад суурилсан үндсэн алгоритмууд дээр анхаарлаа төвлөрүүлж, хиймэл оюун ухааны салбарын интеграцыг тасралтгүй хөгжүүлэхийг зорин ажиллаж байна.