Метадата гэдэг нь "өгөдлүүдийг тайлбарласан дата" буюу өгөгдлийг тодорхойлсон өгөгдөл гэж ойлгож болно. Метадатаг олон төрлийн зорилгоор ашигладаг. Хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллийг олоход туслахаас гадна мэдээллийн эх сурвалжийг тодорхойлоход тусладаг. Deep learning алгоритмыг ашигласан Дахуа видео метадата технологи нь хүн болон тээврийн хэрэгслийг илрүүлэх, таних, зургийг хадгалах чадвартай. Боломжит дүрсийг хадгалж, хүний онцлог шинж чанаруудыг хадгалснаар байг хурдан илрүүлэх боломжтой. Технологийн функцуудын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор хүн болон тээврийн хэрэгслийн явсан чиглэлийн анализ, мэдээллийн статистикийн шинэчилж бизнесийн анализ хийх боломжтой 2.0 хувилбар шилжсэн. Мөн Дахуа технологи компани нь PPE илрүүлэлт буюу хамгаалалтын хувцас өмссөн эсэхийг илрүүлэх шинэ технологийг хөгжүүлсэн. Ингэснээр шаардлагатай тохиолдолд ажилчдын хувийн хамгаалалт бүрэн бус тохиолдолд хамгаалалтын ажилтанд мэдээлэл өгөх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/2TIjC17