LifeSmart Nature 7 Pro – Ухаалаг орон сууцны төв удирдлагын шинэ шийдэл

Орчин үеийн барилга, орон сууц, оффисын орчинд ухаалаг системийн хэрэглээ хурдацтай нэмэгдэж байна. Хэрэглэгчид зөвхөн төхөөрөмжүүдийг алсаас удирдах бус, харин бүх системийг нэг дор төвлөрүүлэн, илүү хялбар, ойлгомжтой, найдвартай байдлаар ашиглах шаардлагатай болсон. Энэ хэрэгцээнд бүрэн нийцсэн, шинэ үеийн шийдэл бол LifeSmart Nature 7 Pro юм.

Nature 7 Pro нь ухаалаг гэр, барилгын автоматжуулалтын системийн төв удирдлагын самбар бөгөөд бүх төрлийн ухаалаг төхөөрөмжүүдийг нэг интерфэйс дээр нэгтгэн удирдах боломжийг олгодог. Гэрэлтүүлэг, хөшиг, агааржуулалт, температурын тохиргоо, хамгаалалтын камер, ухаалаг цоож зэрэг системүүдийг нэг дэлгэцээс хянах боломжтой нь хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээг илүү хялбар болгоно.

Төхөөрөмж нь 7 инчийн өндөр нягтаршилтай IPS мэдрэгчтэй дэлгэцтэй бөгөөд хэрэглэгчийн интерфэйс нь энгийн, ойлгомжтой байдлаар зохион байгуулагдсан. Энэ нь хэрэглэгчдэд ямар нэгэн нэмэлт сургалт, техник мэдлэг шаардахгүйгээр шууд ашиглах боломжийг бүрдүүлдэг. Дэлгэцийн хариу үйлдэл хурдан, мэдрэмж сайтай тул хэрэглээний туршлага өндөр түвшинд хүрдэг.

Гүйцэтгэлийн хувьд Nature 7 Pro нь 1.8GHz хүчин чадалтай quad-core процессортой бөгөөд олон төхөөрөмжийг зэрэг удирдах үед ч гацалтгүй, тасралтгүй ажиллагааг хангана. Энэ нь ухаалаг системийн тогтвортой ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хэрэглэгчийн өгсөн командуудыг бодит цаг хугацаанд гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг.

Nature 7 pro ухаалаг удирдлага

нь урьдчилан тохируулах боломжтой товч бүтээх боломжтой ба ганц товшилтоор гэрэл асаах, унтраах цахилгаан шат дуудах зэрэг үйлдлийг хийж өгнө

HVAC Эрчим Хүчний Менежмент

RS-485 хөрвүүлэгч нь ус, дулаан болон цахилгааны тоолуурыг холбож, усны хэрэглээний зардал болон цахилгааны хэрэглээний төлбөрийн талаар мэдээллийг гар утсанд харуулж өгнө

Домофон системийн ажиллагаа

Lifesmart Nature 7 pro нь Dahua брэндийн төхөөрөмжтэй шууд холбогддог ба үүдний дуудлага, халдлага зэргийг шууд харуулж өгнө

Аюулгүй байдлын интеграци

Гэрийн эзний зөвшөөрөлтэйгээр халдлага эсвэл гал түймэр зэрэг онцгой байдлын сэрэмжлүүлгийг удирдлагад шуурхай баталгаажуулалт болон газар дээр нь хариу арга хэмжээ авах боломжыг олгохын тулд шууд мэдэгдэнэ.