Dahua Technology компаний 360° виртуал үзэсгэлэн
Дэлхийд тэргүүлэгч видео төвтэй ухаалаг IoT шийдэл, үйлчилгээ үзүүлэгч Дахуа компани нь Хятадын Ханжоу хотод 2021 оны 2 сарын 8-нд “Дахуа-Олон Улсын Виртуал Инновацын төв”-ийг олон улсын бүх хэрэглэгчдэд зориулж нээлтээ хийлээ. Хамгийн сүүлийн үеийн шинэ технологи, бүтээгдэхүүн, шийдэл зэргийг онлайн виртуал showroom ашиглан үзүүлснээр тус төв нь хэрэглэгчдийг хамгийн сайн хамгаалалтын системтэй холбоход дөхөм болох юм.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр бид өөрсдийн аюулгүй байдлаа хадгалахын хажуугаар салбар салбарын бүтээгдэхүүн, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хүндрэлтэй болж байна.
Инновацыг чухалчилдаг компаны хувьд Дахуа технологи нь урьдчилан таамаглаагүй цар тахлын нөлөөгөөр үүссэн нөхцөл байдлыг үл харгалзан дижитал өөрчлөлтийг хийсээр байгаа билээ. Бид AIoT-ын ирээдүйд шинэлэг инновацыг авчрахын тулд “Дахуа-Олон Улсын Виртуал Инновацын төв”-ийг нээлээ.
- Хамгийн сүүлийн үеийн технологийг 24/7 турш, хаанаас ч хамаагүй хайх
- Олон төрлийн бүтээгдэхүүнүүд, үйлдвэрлэлийн шийдлүүдийг бүгдийг нэг дороос үзэх
- Виртуалаар бүтээгдэхүүнүүдийг 360 градусаар харах
- Бүтээгдэхүүний мэдээлэл, зураг зэргийг төхөөрөмж рүүгээ шууд татаж авах
“Дахуа-Олон Улсын Виртуал Инновацын төв”-өөр дамжуулан Дахуа брэндийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, шийдлүүдийн тухай аюулгүй аргаар мэдээлэл авах юм. Цаашлаад, өөрийн сонирхол татсан бүтээгдэхүүнээ хадгалах болон и-мэйл илгээснээр дэлгэрэнүй мэдээлэл авах боломж бүрдэх юм. “Аюулгүй нийгэм, ухаалаг амьдрал” зорилготой Дахуа компани нь харилцагчид болон хэрэглэгчдийнхээ шаардлагад нийцүүлж, “Инновац, Чанар болон Үйлчилгээ”-г үргэлжлүүлэн гол зорилгоо болгож ажиллах болно.