Холын зайн тандалт, дулааны илрүүлэлт, ухаалаг объект танилт болон 4MP дүрсийг нэг төхөөрөмжид нэгтгэсэн мэргэжлийн хяналтын шийдэл.

TPC-PT8641B нь энгийн гэрэлд суурилсан камерын боломжийг давж, объектын дулааны ялгааг илрүүлэх технологийг 4MP өндөр чанарын дүрстэй хослуулна. Өргөн талбай, периметр, үйлдвэрлэлийн байгууламж, боомт болон өндөр эрсдэлтэй объектын 24/7 тандалтад тохиромжтой.



Дулааныг өндөр нарийвчлалтай илрүүлнэ

640 × 512 Thermal Resolution

640×512 нягтаршилтай, 17 μm pixel pitch бүхий VOx thermal detector нь объектын дулааны ялгааг мэдрэх боломжийг олгоно.

≤35 mK NETD мэдрэмжтэй thermal систем нь дулааны бага зөрүүг илрүүлэхэд зориулагдсан бөгөөд 8–14 μm спектрийн мужид ажиллана.

Гол давуу тал

  • 640 × 512 thermal resolution
  • 17 μm pixel pitch
  • ≤35 mK NETD
  • 18 төрлийн thermal өнгөний горим
  • Дулааны дүрсний сайжруулалт
  • 2D / 3D дуу чимээний бууруулалт

100 mm thermal lens-ийн хувьд дулаан илрүүлэх туршилтын зай 6 км хүртэл, 150 mm lens-ийн хувьд 9 км хүртэл хүрдэг.

Бодит зай нь цаг агаар, атмосферийн нөхцөл, объектын хэмжээ болон суурилуулалтын орчноос хамаарна.


Thermal + 4MP дүрсийг нэг дор

Нэг камер — хоёр төрлийн хараа

TPC-PT8641B нь 640×512 thermal sensor болон 4MP visible camera-г нэг төхөөрөмжид хослуулсан.


Thermal сувгаар холын зайд объектын дулааныг илрүүлж, visible сувгаар тухайн объектыг өндөр чанартайгаар нарийвчлан ажиглах боломжтой.

Visible камерын сонголтоос хамааран 56×, 60× эсвэл 86× optical zoom хүртэл ажиллах боломжтой.

Мөн WDR, HLC, BLC, Day/Night болон дүрс тогтворжуулах технологиудыг дэмждэг.

Яагаад Hybrid камер хэрэгтэй вэ?

Thermal → Илрүүлнэ
Visible → Нарийвчлан харна
PTZ → Дагаж ажиглана
AI → Ангилж, анхааруулна



Ухаалаг илрүүлэлт ба автомат хамгаалалт

Камер зөвхөн бичлэг хийхгүй.

TPC-PT8641B нь объект болон орчны өөрчлөлтийг ухаалгаар илрүүлэх зориулалттай олон төрлийн функцтэй.
Хүний илрүүлэлт
Хүнийг автоматаар таньж, тээврийн хэрэгслээс ялган ангилна.

Тээврийн хэрэгслийн ангилалт
Хөдөлгөөнт объектуудыг илрүүлж, хүн болон vehicle ангиллаар ялгана.

Tripwire / Intrusion
Тодорхой хамгаалалтын шугам, бүсийг тохируулж зөвшөөрөлгүй нэвтрэлтийг илрүүлнэ.

Heat Detection
Дулааны хэвийн бус өөрчлөлтийг илрүүлэх боломжтой.

Smoke Detection
Утаа илрүүлэх функцтэй.

Boat Detection
Боомт, эрэг орчим болон усан замын хяналтад ашиглах боломжтой.

Target Tracking
Илэрсэн объектыг tracking хийх боломжтой.


360° PTZ, холын зайн хяналт

Нэг цэгээс өргөн талбайг хяна

TPC-PT8641B нь 360° endless pan болон –45° to +60° tilt хөдөлгөөнтэй PTZ системтэй.

Төхөөрөмж нь:

  • 300 preset
  • 8 tour
  • 5 pattern
  • 5 scan
  • ±0.1° positioning accuracy

зэрэг PTZ боломжуудыг дэмждэг.

Ингэснээр оператор нэг төхөөрөмжөөс том талбайг эргүүлэн скан хийх, урьдчилан тохируулсан цэгүүд рүү хурдан шилжих, илэрсэн объектыг дагаж ажиглах боломжтой.

Холын зайн Perimeter Protection

Reference хэмжилтээр 150 mm thermal lens ашигласан үед:

Хүн — 1,050 м хүртэл
Тээврийн хэрэгсэл — 3,150 м хүртэл

perimeter protection distance үзүүлэлттэй.

23 mm–230 mm thermal lens-ийн хувилбарт vehicle 4,830 м, human 1,610 м хүртэлх reference зайд хүрдэг.


Хүнд нөхцөлд ажиллах зориулалттай

–40°C → +70°C

Монголын эрс тэс цаг агаарын нөхцөлд ашиглахад тохиромжтойгоор:

–40°C-аас +70°C хүртэл ажиллах температурын хүрээтэй.

Мөн:

  • IP66 хамгаалалт
  • ≤95% чийгшил
  • 100–300 VAC тэжээл
  • Optical defog
  • Дүрс тогтворжуулалт
  • Auto / Manual wiper

зэрэг боломжуудтай.

Иймээс камер нь үйлдвэр, уурхай, агуулах, дэд бүтэц, боомт, хил орчим болон өргөн талбайн гадна орчны тандалтад ашиглахад тохиромжтой.


Дулааныг хар. Объектыг тань. Эрсдэлийг эрт илрүүл.

640×512 Thermal + 4MP Visible + PTZ + Ухаалаг илрүүлэлт

Холын зайн тандалт болон өндөр түвшний периметрийн хамгаалалтад зориулсан Hybrid Thermal PTZ шийдэл.