2021 онд аюулгүй байдал, хяналтын камерын салбарт хүчээ авах технологийн трендүүдээс хүргэж байна.
Итгэлцэл бий болгох.
Хэрэглэгчдэд итгэлцлийг бий болгох, хадгалах нь технологийн салбарт хамгийн чухал нөлөөтэй байх болно. Технологи, дата менежментийн салбарын ил тод байдал болон хувийн мэдээллийн нууцлаллыг хадгалах асуудал ч мөн 2021 онд гол сорилтуудын нэг байх төлөвтэй байна.
2021 онд хүчээ авч трэнд болох server, cloud and edge технологийг ашиглан хяналтын камерын системийг илүү цаг, төсөвт хэмнэлттэй, уян хатан болгох технологи юм. Ингэснээр дата хадгалах үйл явц илүү уян хатан болж хаанаас ч хэзээ ч хандаж болох давуу талыг үүсгэх юм.
Кибер аюулгүй байдлыг хадгалах нь.
Кибер халдлага, гэмт хэргүүд нь улам аюултай, илрүүлэхэд амаргүй болохын хэрээр кибер аюулгүй байдлыг хангах шаардлага, мэдлэг, стратеги 2021 онд зогсохгүй хөгжих хандлагатай байна.
AI-ын хөгжил.
AI буюу хиймэл оюун ухаан нь хяналтын камерын технологид өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд 2021 онд улам бүр хүчээ авна гэсэн таамагтай байна.
Алсын зайнаас ашиглагддаг технологийн хэрэглээ.
Вирусын халдварын тархалттай холбоотой хүн хоорондын зай барих, хувийн ариун цэвэр сахих нь чухал болсон энэ цаг үед хүн хоорондын хавьтал үүсгэхгүй, алсын зайны технологийн хэрэглээ улам нэмэгдэх хандлагатай байна.
Тогтвортой байдлыг хангах.
Дэлхий дахинд цар тахал тархсан энэ үед дэлхий нийтийн тогтвортой байдлыг хадгалах нь чухал асуудлуудын нэг хэвээр байна. Үүнийг дагаад технологийн бүтээгдэхүүнүүд байгалд ээлтэй, эдэлгээ удаан байх нь гол зорилтуудын нэг болох юм. Мөн хямд үнэтэй, чанаргүй, эдэлгээгүй бүтээгдэхүүнээс илүү чанартай, удаан хэрэглэх бүтээгдэхүүнийг хэрэглэгчид сонгосноор байгалд ээлтэй амьдралын хэв маягийг бүтээх юм.