Хяналтын камерын салбарын нөлөөлөх ирээдүйн хүчин зүйлсийг харгалзан үзэн илүү нарийвчлалтай анализ хийсэн тайланг доор товчлон хүргэж байна. Уг салбарын бүтэц болон хэмжээнд үнэлгээ хийж, бүтээгдэхүүн, борлуулалтын хэмжээг салбар болон бүс нутгаар нарийвчлан авч үзэн 2025 он хүртэлх борлуулалтын урьдчилсан таамгийг гаргасан тайланг хүргэж байна.
Хяналтын камерын салбар дахь Ковид-19 цар тахлын нөлөө
Ковид-19 цар тахал нь үйлдвэрлэгчдийн бизнесийн ажиллах зарчимд эрс өөрчлөлт хийж, ялангуяа бизнесүүд гадаад хүчин зүйлд хэт найдахгүй, уян хатан байх шаардлагатай тулгарсан. Хяналтын камерын салбар нь Хятадын түүхий эд үйлдвэрлэгчдээс хараат бөгөөд цар тахлын нөлөөгөөр үйлдвэрлэлүүд 2020 оны эхний 2 сард түр хугацаанд зогссоноос үүдэн бизнесүүдийн нийлүүлэлтэнд ч мөн дагаад асуудал үүссэн.
Цар тахлын нөлөөгөөр вирусын тархалтыг хянахад туслах шинэ шийдлүүдийн эрэлт мөн өсөж байна. Үүнийг дагаад хяналтын камерын технологийн хүн хоорондын зайг хянадаг ухаалаг, AI ашигласан нэвтрэх болон видео системүүдийн эрэлт ихэссээр байна. Дагаад халуун хэмжигч камеруудын эрэлт ч мөн нэмэгдэж байна.
Зах зээлийн 2020 оноос 2025 оны урьдчилсан таамаг
2021 оны 3-р хагас гэхэд салбарын зах зээлд өсөлт харагдах төлөвтэй байгаа бөгөөд энэ оны сүүлч гэхэд зах зээл 3 хувиар өсөх хандлагатай байна. Мөн 2025 оны сүүлч гэхэд зах зээл 42 тэрбум долларт хүрнэ гэж таамаглаж байгаа бөгөөд энэ нь ирэх 5 жилд жил бүрийн 6 хувийн өсөлт юм.
Дараагийн 5 жилд хяналтын камерын зах зээлд Хятад улсын эзлэх хувь хэмжээ улам өсөх хандлагатай байна. Хятадын шинэ бүтээн байгуулалтууд, “Sharp Eyes” гэх мэт засгийн газрын төслүүдийн үр дүнд дотоодын зах зээл нь ч мөн хурдацтай өсч байна.
Бид хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын бизнесийн шинэ эрэн үед амьдарч байна. AI технологи нь хяналтын камерын шийдэл болон түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд энэ нь ч дараагийн 5 жилд үргэлжлэх хандлагатай байна.